Нийслэлийн гэр хороололд 6 дэд төв байгуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийслэлийн хүн ам жил бүр 6 хувиар өссөн бол ирэх 10 жилд 400 орчим мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Шилжилт хөдөлгөөний улмаас хотын гэр хороололд амьдрах иргэдийн тоо нэмэгдэх хэрээр энэ хэсэгт хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хэрэгтэй байна.
Гэр хороололд тулгамдаж байгаа дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийслэлийн хүн ам жил бүр 6 хувиар өссөн бол ирэх 10 жилд 400 орчим мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Шилжилт хөдөлгөөний улмаас хотын гэр хороололд амьдрах иргэдийн тоо нэмэгдэх хэрээр энэ хэсэгт хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хэрэгтэй байна.
Гэр хороололд тулгамдаж байгаа дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
- See more at: http://zasag.mn/news/view/5389#sthash.Se8pCDRa.dpuf