Шинэ хуульд 2331 хүн бүдэрч, 41 сая төгрөгийн торгууль төлөв
2015 оны 9 сарын 02

Зарим зүйл заалт нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан ч Замын хөдөлгөөний шинэ хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл эхний өдрөө 2331 хүнд 41сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн шалгалтаар 2410 зөрчил илрүүлж, 2331 хүнийг 41.68 сая төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна. Хууль хэрэгжиж эхэлснээр жолооч нарын 90 хувь нь хамгаалах бүсээ зүүсэн нь бол хажууд сууж яваа зорчигчдын 40 хувь нь үүргээ биелүүлжээ.
Эх сурвалж: www.polit.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









24821
0 эможи