Хурандаа Д.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2015 оны 9 сарын 02

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар дагуу “Чингис хаан” Олон улсын буудал дахь Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Түүний оронд Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан, хурандаа Д.Бат-Эрдэнийг сэлгэн томиллоо. Харин Хилийн 0311 дүгээр ангийн захирагчаар ХХЕГ-ын Хил хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Г.Ган-Эрдэнийг томилсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









24813
0 эможи