Шар усны үерээс болгоомжлоорой

Цаг агаарын тогтворгүй эрс тэс байдлаас үүдэн Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул, сөгнөгөр болон Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 20-65 см-аар их байна. Тавдугаар сарын 4-нөөс долооныг хүртэлх цаг агаарын урьдчилсан байдлаар 5-нд Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд баруун болон төвийн бүсийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Хугацааны эхээр сэрүүхэн байх ба Алтайн өвөр говиор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, Дархадын Хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан бусад нутгуудад шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Хугацааны сүүлээр дулаарна. Иймд ЦУОШГ-аас дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчин ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжлохыг анхааруулж байна.









