”Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчид тодорчээ

2015 оны 9 сарын 01

“Монгол ТВ” телевизийн уран бүтээлчид тун удахгүй дэлхийн хамгийн олон үзэгчтэй гэр бүлийн телевизийн нэвтрүүлгийг Монголын үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тэгвэл тус шоуны шүүгчдийн нэрс тодорчээ.

Тодруулбал, дэлхийн 60 гаруй оронд хийгдсэн, 100 гаруй oрны үзэгчдийн хүртээл болсон Авьяастан тодруулдаг тус нэвтрүүлгийн Монгол хувилбарыг хөгжмийн зохиолч, продюсер, харанга хамталгийн ахлагч Ц.Чулуунбат, хөтлөгч нэвтрүүлэгч С.Чимгээ, реппер Rokitbay, хийлч Дээгий нар шүүх нээ.

Тэд энэ оны эхээр орон даяар авьяастан  тодруулах ажилдаа оржээ.  Монгол орны өнцөг булан бүрээс  хоёр мянга гаруй оролцогчид тус шоунд өөрийн авьяасыг үзүүлсэн байна.

Ямартаа ч, Монголын авьяастнуудын үзүүлбэрийг есдүгээр сарын 20-ноос хойш телевиз үзэгчид хүлээн авч үзэх боломжтой боллоо.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24787
0 эможи
keyboard_arrow_up