Монгол Улсын Ерөнхийлөгч “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр хичээл заана

2015 оны 9 сарын 01

Өнөөдөр 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа.

 

Тэрбээр энэ жил эх орон даяар эхний хичээлийг "Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдвээр заана.

Ерөнхийлөгч  өмнө нь 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа”, 2013 онд “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо”, 2014 онд "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө” гэсэн сэдвээр хичээл зааж байсан билээ. 

Хичээлийг МҮОНТ-ээр болон MNB.mn цахим хуудсаар өнөөдөр 11.00 цагаас шууд дамжуулна. Давталтыг 13:30 цагт хүлээн авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24758
0 эможи
keyboard_arrow_up