“Мобиком”-ын нэр хүнд цахим ертөнцөд уналаа
Олноо “Хас”-ын хэмээн тодотгуулдаг “Хас” банкны эзэн, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг хамгийн идэвхтэй жиргээчдийн нэг билээ. Тэрбээр саяхан өөрийн твиттер хуудастаа “Мобикомын 9911-тэй дугаарнаасаа татгалзаж байна. Эднийх арай дэндүү хүнийг хулхидах юм” хэмээн жиргэжээ. Гэтэл тэр дор нь “Мобиком”-ын харилцагчидтай харилцах албанаас “Танд ямар асуудал тулгарсан бэ? Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаар санал хүсэлтээ илэрхийлнэ үү” гэж хариу болгон жиргэхэд УИХ-ын гишүүн О.Содбилэг “Мобиком”-ын харилцагчидтай харилцах албанд хандан “Надад танай үйлчилгээний талаар асуудал байна ” гэж жиргэж твиттер хуудаснаа “Мобиком”-ын нэр хүнд навс унав. Үнэхээр ч “Мобиком” группд бухимдсан иргэд цөөнгүй байдаг нь ганц Ч.Ганхуягийн жиргээгээр ил болов. Талхны үнэ аль хэдийнэ 600 төгрөг гарчихаад байхад 350 төгрөг гэж хэлж онигоонд орж явсан удаатай Монголын шилдэг банкир, санхүүгийн зах зээл болон тооцоолон бодох ухааны мэргэжилтэн, Монгол Улсын Ерөнхий сайдын санхүүгийн зөвлөх асан "Хас"-ын Ганхуяг энэ удаад "Мобиком" корпорацийг онигоонд оруулсан ба нөгөө талаас "Мобиком"-ын үйлчилгээнд бухимдсан иргэд цөөнгүй байдаг нь тодорхой болов. Харин тэд дор бүрнээ битүүхэндээ бухимдаж суудаг байхад нэр хүндтэй эрхэм болон УИХ-ын гишүүн твиттертээ ганцхан жиргэхэд л “Мобиком”-ынхон ийнхүү “жижгэрцгээв". Юу болсныг доорх жиргээнээс харна уу.











