Маргаашаас дүрэм зөрчиж болохгүй

2015 оны 8 сарын 31

   Наадмын өмнө УИХ-аар баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу шинэ хууль маргааш өглөөнөөс мөрдөгдөж эхэлнэ. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч, жолооч нар буруу үйлдэл хийх бүртээ хүссэн хүсээгүй “халаасаа тэмтрэх”-ээр болж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж Замын хөдөлгөөний олон дүрэм шинэчлэгдэж, өөрчлөгдсөн. Тэдний дундаас зөрчил гаргасан жолооч, замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч нараас авах торгуулийн хэмжээ нэмэгдэж, торгуулах “шалтаг” олширсонд иргэд ихэд бухимдалтай байгаа юм. Одоо байгаа хуулинд 1000-10.000 төгрөг  гэх байдлаар мөнгөний тоог зааж өгсөн бол шинэ хуулинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох гэх зэргээр торгуулийн хэмжээг тогтоож өгөхөөр заажээ. Өөрөөр хэлбэл 9000-1000000 хүртэлх төгрөгөөр торгож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ихсэх тусам торгуулийн мөнгөн дүн нэмэгдэж байх юм.

Ямартаа ч маргаашнаас зөрчил гаргасан жолооч, замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч зөвхөн бэлэн бус хэлбэрээр торгууль төлнө. Мөн зөрчил гаргасны тоогоор оноо тооцуулж, “хар дэвтэр"-т бүртгүүлнэ. Зөрчлийн оноог тооцохдоо Зам тээврийн осол, хэрэг зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээлэлд үндэслэх юм байна. Зөрчлийн оноо тогтоосон дээд цэгт буюу 100 хүрсэн тохиолдолд жолооны эрхийг нь цуцлаж, дахин жолооны шалгалт авах хүртэл арга хэмжээ авна. Та бүхэнд Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай хуулийн онцлох заалтуудыг танилцуулж байна.

ИНФОГРАФИК: Н.БАЯР

infographic

infographic

infographic

infographic

infographic

infographic

infographic

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24735
0 эможи
keyboard_arrow_up