Барилгатай холбоотой нийтлэг журмыг танилцуулж байна

2014 оны 5 сарын 05

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар барилгын зориулалтаар газар эзэмшүүлэхээс эхлэн, барилга барьж ашиглалтад оруулах харилцааг бүхэлд нь зохицуулсан нийтлэг журмыг баталсан. Мөн энэхүү журамтай хамтатган “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт, хэмжээг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн баталсан юм.  Журам батлагдсанаар  иргэн, хуулийн этгээдийн барилгын зориулалтаар газар олгох, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох, эзэмшлийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтаар талбайн хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх, эдгээр харилцааг зохицуулах бүрэн мэдээллийг авах боломж бүрдэж байгааг нийслэлийн удирдлагууд онцолж байна.

Төрийн үйлчилгээг чирэгдэл учруулахгүй үзүүлэх эрх зүйн орчинг бий болгох үүднээс энэхүү журмыг боловсруулсан бөгөөд нийслэлийн хэмжээнд газар болон барилгын асуудлаар иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авахад тухайн харилцааг зохицуулсан олон хууль, дүрэм, журмыг үзэж танилцах шаардлагатай байсныг хялбарчилжээ.

НИТХ-ын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны ээлжит бус хуралдаанаар баталсан дээрх журмыг дэлгэрэнгүй танилцуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2473
0 эможи
keyboard_arrow_up