Л.Гансүхийг нөгөөдөр шүүнэ

2015 оны 8 сарын 31

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хариуцах явцдаа улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын шүүх хурал нөгөөдөр буюу есдүгээр сарын 2-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө угаасан гэх тэднийг шүүх хурлын анхны тов энэ сарын 3-нд гарсан боловч, улсын яллагч, шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Багануур” компанийн удирдлагууд болон шинжээчдийг оролцуулах хүсэлт тавьснаар хойшлогдсон бол энэ сарын 17-нд болохоор товлогдсон ч мөн л  шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хурал давхацсанаас хурлыг дахин хойшлуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24724
0 эможи
keyboard_arrow_up