З.Энхболд АНУ-г зорилоо

2015 оны 8 сарын 31

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр АНУ-ыг зорилоо. Тэрбээр Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр уулзалтад оролцох  юм. Түүнчлэн есдүгээр сарын 2-3 хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадад айлчлал хийхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгч Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх есдүгээр сарын 9-11-ны хооронд Хятад болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох аж.  Мөн есдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд оролцохоор АНУ-ыг зорих юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24721
0 эможи
keyboard_arrow_up