Шийдэл: Кондукторууд мөнгө тоолох, автобус угаах зэрэг ажил хийнэ

2015 оны 8 сарын 28

   Нийтийн тээврийн 20 аж ахуйн нэгж нийслэлийн удирдлагуудад хэд хэдэн шаардлага тавьж, өчигдрөөс эхлэн үйлчилгээнд гарахгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ.

Тэд мэдэгдэлдээ автобусны нэг цагийн зардлыг тооцож, нөхөн олговор олгох, мөнгө хураагчдын (кондуктор) ажлын байрыг хадгалах, хувийн хэвшлийнхэнд нөхөн олговор олгохыг эсэргүүцэж буй Зорчигч үйлчилгээний нэптэлийн захирал Ц.Одонтунгалагийг ажлаас чөлөөлөх гэсэн шаардлагыг тавьжээ.

Хэдийгээр аж ахуйн нэгжүүд ажил хаяхаар шийдээд байсан ч тэдний хүсэлтийг нийслэлийн Тээврийн газраас хүлээн авч зөвшилцөлд хүрэхээр болсон байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд ажил хаяхаа хойшлуулсан аж.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр хэлэхдээ, “Мөнгө хураагчдын ажлын байрыг 100 хувь шийдсэн. Тэд хянаж шалгах, мөнгө тоолох, автобус угаах гэсэн ажил хийнэ. Ц.Одонтунгалаг даргыг ажлаас чөлөөлөх шаардлагыг ойлгохгүй байгаа. Мөн ирэх сард автобуснуудын нэг цагийн зардлыг тооцож, нөхөн олговор өгөх эсэхийг ярилцаж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24697
0 эможи
keyboard_arrow_up