Үндэсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулна

2015 оны 8 сарын 28

       Монголд анх удаа “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулах" үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлэн энэ сарын 30-ны өдрийг дуустал зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааны нээлт өнөөдөр 12.00 цагт  Чингисийн талбайд болно. Үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой юм.   Үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй ААН оролцох төдийгүй эдгээрээс дөрвөн бүтээгдэхүүнийг “Үндэсний брэнд”-ээр өргөмжилж, урамшуулна. Ингэхдээ тэргүүн байранд шалгарсан ААН-д Гран при шагнал олгож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Үндэсний брэнд”-ээр тодруулах юм. Энэхүү арга хэмжээ цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24690
0 эможи
keyboard_arrow_up