Автомашин ачих журмыг шинэчлэн боловсруулна

Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болж Нийслэлийн Ачиж журамлах төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Ачиж журамлах нэгдсэн төв байгаалагдснаар энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг 15 байгууллага нэг толгой байгууллагатай болж, одоо мөрдөгдөж байгаа журмыг шинэчлэн баталж, иргэдийг бухимдуулахгүй, орлогын төлөө бус нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө байх юм. Харин бусад төлөөлөгчид тус төвийг байгуулах нь цагаа олсон асуудал биш учраас хуучин журмаа эргэн харж, шинэчлэн батлах ёстой хэмээн онцолжээ. Иймд Ачиж журамлах нэгдсэн төв байгуулахаасаа өмнө одоо мөрдөгдөж байгаа журмаа шинэчлэн боловсруулах шийдвэрийг НИТХ-ын тэргүүлэгчид гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод автомашин ачиж, тээвэрлэдэг 15, дугуй түгжих үйлчилгээг явуулдаг 4 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм байна. Автомашин ачиж, тээвэрлэдэг 15 аж ахуйн нэгж 96 тусгай зориулалтын автомашинаар дээрх үйлчилгээг үзүүлдлэг аж.
Автомашин ачиж, тээвэрлэх журмын дагуу 2013 онд 238 сая төгрөг, 2014 онд 707.7 сая төгрөг, 2015 оны эхний хагас жилийн байдлаар 221.3 сая төгрөгийн орлого олсон байна.









