Сургууль, цэцэрлэг барих тендрийн хороог дүүргийн Засаг дарга нар удирдаж байна

2014 оны 5 сарын 05

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байгаа 36 төсөл хөтөлбөрийн Үнэлгээний хороог дүүргүүдийн Засаг даргын орлогч нар удирдан ажиллаж байна.  Эдгээрт хотын төвийн дүүргүүдэд барих цэцэрлэгийн барилга 14, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга 16 багтах байгаа бөгөөд 7 560 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд шинээр хамруулах таатай боломж бүрдэх юм.

Одоогоор дээрх 36 ажлын хувьд 11 байршилд барих бага сургууль цэцэрлэгийн цогцолбор мөн 4 байршилд барих цэцэрлэгийн барилгын газрыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа юм байна. Иймд дүүргийн удирдлагууд газрын асуудлыг шуурхай шийдвэрлэж, тендер зохион байгуулалт, бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь явуулахад хамтран ажиллахаар болжээ.

Мөн газаргүйн улмаас саатаж буй сургууль цэцэрлэгийн барилгын угсралтын ажлыг шуурхай эхлүүлж энэ онд ашиглалтад оруулах гарц шийдлийг судласны үндсэн дээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Модон арагт бүтээцэт технологийн талаар хотын удирдлагуудад танилцуулсан юм. Энэхүү технологи нь Канад улсаас үүсэлтэйгээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг технологи бөгөөд барилга угсралтын ажлыг улирал харгалзахгүй хийх цаашлаад барилгын 85 хүртэл хувийг үйлдвэрт гүйцэтгэсний дараа зөөн байршуулах боломжтойгоороо онцлог.

Мэргэжлийн байгууллагаас уг салбарт үйл ажиллагаа эрхлэж буй хувийн хэвшийнхэн, холбогдох байгууллагуудтай зөвлөгөөн хийж, төсөл хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн талбайтай танилцсаны эцэст нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зарим цэцэрлэгийн барилгыг модон арагт бүтээцэт технологиор гүйцэтгэх талаар судлаж, дэмжин ажиллахыг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын зургийг шинэчлүүлэх, тендерт бэлдэх ажил үргэжлилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2467
0 эможи
keyboard_arrow_up