Төмөр хийцэд хавчуулагдсан жолоочийг аварчээ

2015 оны 8 сарын 27

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойргоос Тасганы овооны замд “Honda Civic” загварын суудлын автомашин гэрлийн төмөр шон мөргөсөн осол гарчээ.
 

Ослын улмаас жолооч нь төмөр хийцэд хавчуулагдсан аж.

 

Энэ тухай дуудлага өчигдөр 17:23 цагийн үед Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж, Аврах ангийн долоон албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Ингээд иргэн Г /21 настай, эрэгтэй/-г автомашины төмөр хийцэд хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж, ЯТТ-ын эмчид хүлээлгэн өгсөн байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24667
0 эможи
keyboard_arrow_up