Хувийн хэвшлийн автобус компаниуд нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрчээ

Өнөөдөр өглөөнөөс эхлээд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж үйлчилгээндээ гарахгүй хэмээн өчигдөр мэдэгдэж, нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлээд байсан юм.
Учир нь “Нийтийн тээврийн удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем" төслийг хэрэгжүүлж эхлээд нэг сар болж байна.Төсөл хэрэгжүүлэх явцад нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хамтарсан албан мэдэгдлээр хүргүүлсэн боловч тодорхой шийдвэр гаргалгүй цаг хугацаа алдаж асуудал хариуцсан төрийн зарим албан тушаалтан,төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагууд эсрэг байр суурь баримталж өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаагаас аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа ажиллагсдын хөдөлмөрийн эрх зөрчигдөж нийгмийн захиалгат үйлчилгээ хүндэрч байна” гэжээ.
Аж ахуйн нэгжүүдийн хүсч байгаа нь нийтийн тээврийн гол ачааг хувийн хэвшлийнхэн үүрдэг. Гэтэл хувийн хэвшлийг шахаж өмчийн ялгавар гаргаж байгаа Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Ц.Одонтунгалагийг огцруулах, мөнгө хураагч нарын ажлын байрыг хадгалж нийгмийн асуудлыг шийдэх, тээврийн гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг шаардлагыг тавьсан байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд зөвшилцөлд хүрчээ.









