Энхийг сахиулагчид Хойд Суданыг зориход бэлэн болжээ

2015 оны 8 сарын 27

Монголын энхийг сахиулагчид Хойд Суданыг зориход бэлэн болжээ. Хойд Судан Улсын Дарфур мужид явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II дугаар шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр ЗХЖШ-ын гадаа болж байна.

Ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратегийн, бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар болон, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцоно. Цэргийн багийн ахлагчаар дэд хурандаа Г.Тунгаамаа ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24652
0 эможи
keyboard_arrow_up