Солонгост унадаг дугуй хулгайлж байсан Монгол залуус баригджээ

2015 оны 8 сарын 26

    Солонгос улсын Пёнгтэк дүүргийн цагдаагийн газар тус дүүрэг дэх орон сууцны хорооллуудаар шөнийн цагаар явж бусдын дугуйг хулгайлж байсан Монгл улсын иргэн таван залууг саатуулжээ.

Тэдгээр нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдарч байхдаа Пёнгтэк дүүргийн нэгэн хоёр дахь түүхий эд цуглуулах газар хамтдаа ажиллаж байсан 28-41-н насны залуус ажээ. Одоогоор хоёр сая дөрвөн зуун дөчин воноор үнэлэгдэх дөрвөн ширхэг дугуй хулгайлсан гэдэг нь тогтоогдоод байгаа хэдий ч тэдний хулгай хийж Монгол улс руу илгээсэн дугуйны тоо түүнээс их байх магадлалтай хэмээн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Мөн Монгол залуус нь шөнийн цагаар хулгай хийхээр явахдаа бусдын нэр дээрх хоёр ширхэг ачааны машин хэрэглэдэг байснаас үзэхэд тэд зөвхөн дугуй хулгайлаад зогсохгүй өөр бусад эд зүйлс ч хулгайлж байсан байж болох магадлалтай гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24624
0 эможи
keyboard_arrow_up