Эрдэнэт үйлдвэр 200 тэрбумын алдагдалд оржээ

2015 оны 8 сарын 26

Хятад улс зэсийн хэрэглээгээ танаснаас болж дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаж эхэлсэн байна. 

Шанхайн бирж л гэхэд өнгөрсөн сарын сүүлчээр зэсийн үнийн уналттай холбоотойгоор дөрвөн их наяд ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ нь Монгол Улсын эдийн засагт хүңдхэн дарамт болж буй юм байна. Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийн байдал ч хүндэрч, 200 орчим тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. Уг нь энэ оны эхний хагас жилийн төлөвлөгөөт бүх зорилтуудаа давуулан биелүүлж байсан юм. Харин одоо үйлдвэрийн зарим цех сул зогсолтод шилжиж буй аж.



Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, мөн хөлсөөр болон гэрээгээр ажиллах иргэдийг авахыг түр зогсоожээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24609
0 эможи
keyboard_arrow_up