Зургаан дүүргийн хэмжээнд 270 сая төгрөгийн өвс, тэжээл бэлтгэх шаардлагатай

2015 оны 8 сарын 26

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд  төмс, хүнсний ногоог нөөцлөх агуулах, зоорийн хэвийн нөхцөлийг хангуулах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2015 оны ургац хураалт, зоорийн хангамж, нийлүүлэлт, төмс, хүнсний ногоо хүлээн авах бэлтгэл ажлыг шалгахаар удирдамж боловсруулан ажиллаж эхэлжээ.
Ажлын хэсгээс өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн зургаан дүүрэгт  удирдамж хүргүүлж, ажлын чиглэл өгсөн байна.
Нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах зориулалттай өрхийн хэмжээний 2 910 тн-ийн багтаамж бүхий 226 зоорь, 68 аж ахуйн нэгж, иргэний нийт 82 972 тн-ийн багтаамж бүхий 119 зоорь байдаг юм байна. Энэ нь нийслэлийн хүн амын төмс, хүнсний ногооны жилийн хэрэгцээний 74.4 хувийг хадгалах боломжтой гэдгийг албаныхан хэллээ. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 270 сая төгрөгийн өвс, тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24596
0 эможи
keyboard_arrow_up