Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлнэ

2015 оны 8 сарын 24

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/683 дугаар захирамжаар  хичээлийн шинэ жил–Эрдмийн баярыг тохиолдуулан амьжиргааны  баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөөс ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэхээр боллоо. Хичээлийн хэрэгсэл худалдан авахад шаардагдах 49.890.390 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах юм.   Мөн энэхүү үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн нөөц боломжийг дээрх чиглэлд хандуулан, зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24557
0 эможи
keyboard_arrow_up