Сэлхийн зусланд хайрган хучилттай авто зам барина

2015 оны 8 сарын 24

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Эрх шилжүүлэх тухай” А/684 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар нийслэлийн замын сангийн хөрөнгийн Магадлашгүй ажлын зардлаас 2015 онд санхүүжих  авто замын ажлын жагсаалтыг гаргаж, батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлж, нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан  холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг үүрэг болголоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24545
0 эможи
keyboard_arrow_up