“Алтай констракшн”, “ Жигүүр гранд” компанийн барилгаас зөрчил илрэв

2015 оны 8 сарын 21

     НМХГ-аас Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгуудыг шалгаж 78 зөрчил илрүүлжээ. Эдгээрийн дунд Монголын барилгын компанийн томоохон төлөөлөл болох “Алтай констракшн”, “Жигүүр гранд” компаниудын барилга ч багтжээ. Зөрчлөө арилгах хүртэл эдгээр компаниудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Нийтлэг зөрчлийн тухайд барилга угсралтын 59, газар шорооны ажил гүйцэтгэсэн 19 аж ахуйн нэгж, иргэний барилга байжээ. Зөрчлийг арилгах хүртэл угсралтын ажил гүйцэтгэхгүй байх, газар шорооны ажлыг ч мөн түр хугацаагаар зогсоох тухай улсын байцаагчийн 26 акт, хоёр дүгнэлт, гурван шаардлага, 12 мэдэгдэх хуудсыг захиалагч иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгчээ. Ингэхдээ “Барилгын тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтын дагуу 12.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулсан байна.

 

Мөн үйлдвэрийн осол гаргасан Баянгол дүүргийн 12, Баянзүрх дүүргийн 12, Сүхбаатар дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 12, Хан-Уул дүүргийн 20, Багануур дүүргийн нэг нийт 82 аж ахуйн нэгж, хувь хүнд мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24515
0 эможи
keyboard_arrow_up