Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

Үндэсний мэдээллийн төвд 11.10 цагт “Гал үндэстэн” холбооноос Ц.Мөнхбаяр нар болон урангүй Монголын тухай хэвлэлийн хурал зарлалаа.
ҮХААЯ-ны хурлын зааланд
13:00 цагт ҮХАА-н сайд Х.Баттулга Дархан, Эрдэнэт, Багануурт баригдах Үйлдвэр, технологи, аж үйлдвэрийн паркын удирдлагуудтай уулзана.
Үндэсний музейд
13:00 цагт Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 121 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнолын тэмцэгч хийгээд Монголчууд нийгмийн дэвшилд хүрсэн түүхээс” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болно.
Эко автобусны үйлдвэрт
14:00 цагт нийслэлийн Засаг дарга Эко автобусны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана. /Хаяг: 1-р хорооллын Өнөр хотхоны чанх урд/
ШӨХТГ-т
15:30 цагт Шадар сайд Д.Тэрбишдагва ирж тус газрын ажил байдал болон 2014 онд хийх ажлын төлөвлөгөөтэй танилцана.
МЗХ-ны байранд
16:00 цагт Монголын залуучуудын холбооны дэргэдэх Англи хэл сонирхогчдын клуб үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
ЭМШУИС-д
16:30 цагт Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Профессор Кирк Р.Смит өөрийн хийсэн судалгааны ажлаа танилцуулах юм байна.
МҮОНТВ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭМШУИС хоорондын ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болон “Эмнэл зүй” эрдэм шинжилгээний хурлын талаар Нэгдүгээр эмнэлэг, ЭМШУИС-иас хэвлэлийн бага хурал хийнэ.









