Ж.Батзандан гишүүн ДАШТ-д оролцох тамирчинд нэг сарын цалингаа хандивлалаа
2015 оны 8 сарын 20

Энэ сарын 25-30-ны өдрүүдэд Босни Герцеговина улсын Сараево хотноо Өсвөр үеийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Тэгвэл тус тэмцээндэх орноо төлөөлөн оролцохтамирчинг УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордноо хүлээн авч уулзан нэг сарын цалингаа гардууллаа.
Тэрээр хэлэхдээ “Өсвөрийн Чөлөөт бөхийн тэмцээнүүдэд гаргасан амжилт бүхэн Монголын бахархал.Тиймээс эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, улам их амжилт гаргахыг хүслээ.
Энэ удаагийн тэмцээнд манай улсын тамирчин Н.Хулан нь 46 кг-ийн жинд өрсөлдөх тамирчин юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









24479
0 эможи