Дотоодоос худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны шинэ жагсаалтыг баталлаа

2015 оны 8 сарын 19

Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар баталжээ.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийн даалгаварт дотоодын үйлдвэрээс худалдан авахаар жагсаалтаар баталсан барааг нийлүүлэх шаардлагыг тусгаж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоолоор үндэсний үйлдвэрээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг батлан хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрийн барааг худалдан авах хэмжээ нэг жилийн дотор 5 тэрбумаас 50 тэрбум болж, 10 дахин өссөн байна. Олон улсын стандартын түвшинд бүтээгдэхүүнээ хүргэсэн олон тооны үйлдвэрлэгчид байгаа ч борлуулалт хангалтгүй, импортын хямд, чанаргүй хуурамч бараанд зах зээлээ алдаж байгаа үед аль болох импортын бараанаас татгалзаж, дотооддын үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай.

Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталснаар төрийн бүх шатны байгууллагууд дотооддоо үйлдвэрлэсэн барааг худалдан авснаар импортыг орлох бүтээгдэхүүний тоо, хэмжээ болон ажлын байр нэмэгдэнэ.

Барааны жагсаалтад бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүнээс гадна савхин хувцас, бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүн, мод, модон бүтээгдэхүүн, зам барилгын материал, төмөр хийц, сав баглаа боодол зэрэг 12 нэр төрлийн 100 орчим барааг багтаажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24430
0 эможи
keyboard_arrow_up