Эрүүл ажлын байр 2014 аян үргэлжилж байна

2014 оны 5 сарын 02

 “Эрүүл ажлын байр- 2014” сарын аяныг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яам, Хүн ам хөгжлийн яам, Нийгмийн хамгааллын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд өчигдөр Монгол ньюс мэдээллийн төвд тэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ “Дэлхийн эрүүл аюулгүй ажлын байрны өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын эхний арван хоногийг “Эрүүл ажлын байрыг дэмжих” уриан дор тэмдэглэж ирсэн уламжлалтай. Эрүүл ажлын байрны сарын аяныг салбарын яамд, нийслэл аймаг, орон нутгийн хэмжээнд болон өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд зохион байгуулахыг уриалсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2441
0 эможи
keyboard_arrow_up