Угсраа автобус хуваагдаж, зорчигчид гэмтжээ

2015 оны 8 сарын 18

    Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор оруулж ирсэн угсраа автобус энэ сарын 15-наас үйлчилгээнд гарч эхэлсэн. Гэтэл өчигдөр 16.00 цагийн үед нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан угсраа автобус Төв шуудангийн урд замд дундуураа хуваагдаж, зорчигч гэмтсэн осол гарсан байна. Ослын талаар Нийслэлийн замын цагдаагийн газраас мэдээлэл өгөхдөө “Угсраа автобус тасарч хоёр хүн хөнгөн бэртсэн. Хэргийн газарт нийслэлийн замын цагдаагийн бие бүрэлдэхүүн ажилласан. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна” гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24404
0 эможи
keyboard_arrow_up