Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл энэ сарын дундуур дуусна

2014 оны 5 сарын 02

Нийслэлийн боловсролын газраас өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн сурагчдын элсэлтийг зохион байгуулах зөвлөмж гаргаж, сургуулиудад нэг хугацаанд бүртгэл хийж эхэлсэн юм. Энэ жилийн нэгдүгээр ангид элсэн сурагчдын бүртгэлийг дөрөв дүгээр сарын 28-нд эхэлж тавдугаар сарын 16-ны өдөр дуусгахаар товлосон байна. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 2008 онд төрсөн хүүхдүүдийг элсүүлнэ. Бүртгүүлэхээр ирэхдээ эцэг эх болон асран хамгаалагчид нь хүүхдээ дагуулан өөрийн биеэр ирнэ. Бүртгүүлэхээр ирэхдээ элсэгчид нь:

  1. Төрсний гэрчилгээ эх хувь болон хуулбар
  2. Эцэг эх, асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
  3. 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
  4. Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон ИБМТ-ийн лавлагаа гэсэн материалуудыг бүрдүүлж ирэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2440
0 эможи
keyboard_arrow_up