Дотуур байрны бүртгэл 28-наас эхэлнэ

2015 оны 8 сарын 17

Ихэнх их, дээд сургуулийн дотуур байрны бүртгэл 28-наас эхлэхээр болжээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын томоохон сургуулиудын дотуур байрны бүртгэл энэ өдөр эхэлж гурав хоног үргэлжлэх юм байна. Харин “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээл эхэлсний дараа эхлэхээр болжээ.

БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сургуулийн томилолт
  • 4 хувь цээж зураг
  • Төлбөр төлсөн баримт
  • Оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх юм.

ШУТИС-ийн хувьд л гэхэд энэ жил эрүүл мэндийн шинжилгээг заавал урьдчилж эмнэлэгт өгсөн байх шаардлагыг тавихаа больжээ. Оюутнууд бүртгүүлэхээр дотуур байранд ирэхдээ шинжилгээ өгч болохоор зохицуулсан байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 43 дотуур байр байдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24380
0 эможи
keyboard_arrow_up