УИХ-ын дарга Увс аймагт ажиллаж байна

2015 оны 8 сарын 17

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 17-18-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзан орон, нутгийн ажил байдал, бүтээн байгуулалт болон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.


Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллах томилолтынхоо үеэр Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. Мөн Улаангом суман дахь Гудамж төслийн явцтай танилцаж, цэнгэлдэх хүрээлэн, дулааны 2 дугаар эх үүсвэр зэрэг бүтээн байгуулалтын ажил байдалтай танилцаж, орон сууцны шинэ хорооллын нээлтэд оролцох юм. Мөн “Бумномин” ХХК-ний махны үйлдвэр, “Арвижих-Увс” ХХК-ний хөөсөнцөр, сэндвичин хавтан болон төмрийн үйлдвэр, “Зэл говь” ХХК-ний модны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.


Үүний дараа Увс аймгийн Тариалан сумын ажил байдалтай танилцаж, эрүүл мэндийн төв болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт  хийнэ.


Улсын Их Хурлын даргыг Увс аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24377
0 эможи
keyboard_arrow_up