Айл өрхүүдээс 2600-11000 төгрөг хууль бусаар авч байжээ

ШӨХТГ-аас ус, дулаан түгээдэг аж ахуй эрхлэгчид хэрэглэгчийн эрхийг зөрчиж, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал хэрэглэгчидтэй харилцан тохиролцохгүйгээр
• “Тэлмүүн орд” ХХК узелийн цахилгааны зардал нэрээр сард нэг өрхөөс 2800 төгрөг
• “Богд асар” ХХК ус дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг
• “Бадамлах нар” ХХК насос тог нэрээр 2475-11,000 төгрөг
• “Батбуян дулаан” ХХК “ЦТП” нэрээр 11,000 төгрөг
• “Тунамал өргөө” ХХК “УДДТ” нэрээр 2600 төгрөг сар бүр авч байжээ.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Батбуян дулаан” ХХК “ЦТП” нэрээр 11,000 төгрөг авсан. Баянгол, Баянзүрх дүүргийн олон хэрэглэгчээс авч байсныг тогтоож есдүгээр сарын 1 гэхэд хууль бус үйлдлээ зогсоох, иргэдийн хохирлыг барагдуулах улсын байцаагчийн шаардлага хүргүүлсэн. Компанийн зүгээс өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэдгийг хэллээ.
"Ургах наран", "Нүхт вилла", Баянгол дүүргийн 12 айлын орон сууцны хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу шалгалтын ажлыг явуулсан байна.









