Увсад ассан ойн түймрийг бүрэн унтраажээ

2015 оны 8 сарын 17

   Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар гарсан энэ сарын 8-ны өдөр гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, орон нутгийн 67 иргэн, нийт 84 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 15-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраасан байна.

 Харин Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар энэ сарын 9-ний өдөр гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын 29 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 13-ны 12:00 цагт цурамд оруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24366
0 эможи
keyboard_arrow_up