Оюутнууд өнөөдөр тайван жагсаал хийнэ

2015 оны 8 сарын 17

Их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэнийг эсэргүүцсэн оюутнууд өнөөдөр тайван жагсаал хийнэ гэдгээ мэдэгдлээ. Тэд “Эдийн засаг хямралтай байгаа энэ үед их дээд сургуулиуд төлбөрөө 40 хүртлэх хувиар нэмэхээр шийдсэн нь буруу” хэмээн үзэж байгаа юм байна. Тэд өнөөдөр 12:00 цагт оюутны талбайд тайван жагсаалаа хийхээр төлөвлөжээ. Үүнийхээ дараагаар сургуулиудад шаардах бичиг явуулах бөгөөд үр дүнд хүртлээ бууж өгөхгүй, тэмцэх гэнэ. Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх оюутнуудын хөдөлгөөнийг Монголын оюутны холбоо дэмжиж байгаа юм байна. МОХ-оос сургуулийн удирдлагуудад сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн зарцуулалт, оюутан сурагчдад тайлагнасан байдал, төлбөр нэмэгдсэн шалтгаан зэрэг мэдээллийг бичгээр өгөхийг шаардаж, шаардах бичиг явуулсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24362
0 эможи
keyboard_arrow_up