Махны үнэ буурч байна

2015 оны 8 сарын 14

     2015 оны 8-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5790 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7100 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.2 хувиар буюу 555 төгрөгөөр буурч, харин үхрийн цул 7.1 хувиар буюу 700 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.1 хувиар буюу 795 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.7 хувиар буюу 500 төгрөгөөр буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24321
0 эможи
keyboard_arrow_up