Галт тэрэгний жолооч 15.5 кг алт гаргахыг завдав

2015 оны 8 сарын 13

Замын үүд дахь хилийн боомтоор 15.5 кг алт хууль бусаар хил гаргахаар завдсан байна. Энэ хэргийг вагоны машинистууд үйлдэх гэж байсныг тагнуул болон гаалийнхан хамтран илрүүлжээ. Галт тэрэгний жолооч нарыг холбогдох газрууд шалгаж байгаа юм байна.  Галт тэрэгний машинистууд зүтгүүртээ алт нууж хууль бусаар хил дамнуулахыг оролдсон явдал өмнө нь бас гарч байсан аж. Гаалийн мэргэжилтнүүд жил бүр галт тэргийг хэрхэн яаж шалгах талаар УБТЗ-тай хамтран сургалт зохион байгуулдаг юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24313
0 эможи
keyboard_arrow_up