Засгийн газрыг эмхлэх ажлын хэсгийг Н.Энхбаяр ахална

2015 оны 8 сарын 13

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Эвслийн бүлгийн хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон бөгөөд зургаан сайдыг томилох асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ.

Мөн хуралдаанаас “Шударга ёс” эвслийн бүлэг болон АН-ын бүлгийн хамтарсан ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргажээ. Ажлын хэсэг шинээр томилогдох зургаан сайдын талаар саналаа нэгтгэх бөгөөд "Шударга ёс" эвслийн бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар Н.Энхбаяр ажиллах юм байна.

Энэ талаар эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэлэхдээ “АН болон эвслийн бүлгийн хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа. Энэ ажлын хэсэг Засгийн газрын шинэ гишүүдийн талаар санал солилцож байр сууриа нэгтгэнэ. Засгийн газрын асуудлыг яаралтай шийдэх ёстой учраас өнөө маргаашдаа багтааж ажлын хэсэг дүгнэлтээ гаргана” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24312
0 эможи
keyboard_arrow_up