Сутайн буянт ХХК-ны автобус 2 хүнийг гэмтээсэн байна
2015 оны 8 сарын 12
Өнөөдөр БГД-ийн 3, 4-р хорооллын зам Дүүхээ төвийн автобусны буудалд Сутайн буянт ХХК-ны Daewoo маркын автобусыг жолоодож явсан жолооч Б нь автобусны буудлын саравч мөргөсөн зөрчил гаргалаа. Тухайн үед ойролцоо зогсож байсан 2 явган зорчигч автобусны буудлын саравчинд цохиулж бэртэж гэмтсэн байна. Ослын талаар зам тээврийн хэрэг, ослыг замын цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









24276
0 эможи