“Монгол цэргийн жавхаа” уралдааны үйл ажиллагааны хөтөлбөр гарлаа

2014 оны 5 сарын 02

“Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шалгаруулалтын хөтөлбөр

- 11.30 цагт Тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шатанд шалгарсан анги, байгууллага, цэргийн жинхэнэ алба хаасан дайчид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн байрлалаа эзлэж, жагссан байна.

- 11.40 цагт Фамфар эгшиглэнэ. Хөтлөгч хүндэт зочдыг тайзнаа урина. /Уригдах зочдын нэр гаргах/. Үлээвэр хөгжимд Марш эгшиглэнэ.

- 11.45 цагт Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга хошууч генерал Б.Баярмагнай илтгэл өгнө. Батлан хамгаалахын сайд цэргийн алба хаагчидтай мэндчилнэ.

- 11.55 цагт Тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт, иргэн цэргийн бахархалын өдрийн үйл ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл үг хэлнэ.

Хөгжимд Монгол Улсын “Төрийн дуулал” эгшиглэнэ.

- 12.00 цагт Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ баяр хүргэж, үг хэлнэ.

-12.05 цагт Тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалтад шалгарсан анги, байгууллагуудын жагсаалын үзүүлэх тоглолт
•    БХИС-ын бөмбөртэй үзүүлэх тоглолт
•    ЗХ-ний 017-р ангийн үзүүлэх тоглолт
•    ЗХ-ний 150-р ангийн үзүүлэх тоглолт
•    ХЦ-ийн 0151-р ангийн үзүүлэх тоглолт
•    Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн тоглолт
•    ЗХ-ний 032-р ангийн үзүүлэх тоглолт
•    ЗХ-ний 311-р ангийн үзүүлэх тоглолт
•    ХЦ-ийн 0164-р ангийн үзүүлэх тоглолт
•    БЦДБЭЧ-ийн үзүүлэх тоглолт
•    ЗХ-ний 120-р ангийн үзүүлэх тоглолт
•    ЗХ-ний 353-р ангийн үзүүлэх тоглолт
•    Аврах тусгай ангиудын үзүүлэх тоглолт

- 13.40 цагт Тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана.

                                         Цэргийн жинхэнэ алба хаасан дайчдыг халах үйл ажиллагаа

- 14.10 цагт Нэгдэлтийн бүрээг Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрээчид татна. Хөгжимд Халагдах цэргийн вальс эгшиглэнэ.

- 14.12 цагт Төгсгөлийн шатанд оролцсон 9 ангийн жагсаалын өмнө Улаанбаатар цэргийн хүрээний 2014 оны нэгдүгээр ээлжээр халагдаж байгаа хугацаат цэргийн албан хаагчидтай ангиуд байраа эзэлнэ.

- 14.17 цагт Улаанбаатар цэргийн хүрээний 2014 оны нэгдүгээр ээлжээр халагдаж байгаа хугацаат цэргийн албан хаагчидтай ангиудын Байлдааны тугийг хүндэтгэлийн байранд зална /Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат/.

- 14.18 цагт ЗХЖШ-ын даргын “2013 оны нэгдүгээр ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан хугацаат цэргийн алба хаасан түрүүч, байлдагч нарыг бэлтгэлээр халах тухай” тушаалыг Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар уншина /Байлдааны тугийн баруун талд тусгайлан зассан ширээн дээр халагдсан цэргийн албан хаагчдад гардуулах “Дурсамж” тавигдсан байна/.

- 14.20 цагт Байлдааны туганд 2013 оны нэгдүгээр ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан хугацаат цэргийн алба хаасан түрүүч, байлдагч нар хүндэтгэл үзүүлэн дурсамж гардан авна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаас анги бүрээс нэг түрүүч, байлдагч “Дурсамж” гардан авна.

- 14.55 цагт Улаанбаатар цэргийн хүрээний 2014 оны нэгдүгээр ээлжээр халагдаж байгаа хугацаат цэргийн албан хаагчидтай ангиудын Байлдааны тугийг ёслолын жагсаалд залж оруулна /Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат/.

- 15.00 цагт Цэргийн ёслолын жагсаалаар индэрийн өмнүүр явж, талбайн баруун хойд талаас дуутай жагсаалаар Их эзэн Чингис хааны талбайг бүтэн тойрох /анги бүрээр/.

- 13.00-17.00 цагт Нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогч байгууллагууд цэргийн жинхэнэ алба хаасан дайчдыг ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтанд бүртгэх арга хэмжээг зохион байгуулна.
                             Нийтийн үдшийн цэнгүүн


    - 20.00 цагт Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, БХИС-ийн Хөгжмийн сургуулийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/.

    - 20.30 цагт Нийтийн үдшийн цэнгүүнийг нээж, хүндэт зочдыг тайзнаа урина.

    - 20.35 цагт Нийтийн үдшийн цэнгүүнийг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үг хэлнэ.

    - 20.45 цагт Цэргийн дуу, бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт /Тусгай хөтөлбөрөөр/.

    - 21.55 цагт “Халуун элгэн нутаг” дууг нийтээрээ дуулна.

    - 22.00 цагт Ёслолын буудлага.

    - 22.10-23.00 цагт Халагдсан цэргүүд, Нийслэлийн иргэдэд зориулсан нийтийн үдшийн цэнгүүний үйл ажиллагаа.
    
Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан 05 сарын 03-ний 10:00-15:00, 20:00-23:00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны талбайн хажуу талын замын хөдөлгөөнийг хаана. Энэ үеэр  “Монгол цэргийн жавхаа” уралдаан, ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн иргэд автомашинаа төв талбайн ойролцоо байдаг авто зогсоолуудад үнэ төлбөргүй байрлуулах боломжтой

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2427
0 эможи
keyboard_arrow_up