Оюутан цэргүүд тангараг өргөнө

2015 оны 8 сарын 12

    “Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдаж, долоон их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан. Ингээд цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрсөн зургадугаар сарын 15-наас 119 дүгээр ангид эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд дуусах аж.

Тэд өнөөдөр Чингисийн талбайд тангараг өргөнө. Уг арга хэмжээд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол Соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр зэрэг албаныхан оролцох юм байна.

Дашрамд, өнгөрсөн жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 418 оюутан хамрагдсан бол энэ жил 1000-д хүрч хоёр дахин нэмэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24257
0 эможи
keyboard_arrow_up