Улаанбаатарт түр зуурын бороотой, 27-29 хэм дулаан байна

2015 оны 8 сарын 12

2015 оны 08 дугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

   Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Туул, Тэрэлж голын сав газраар 25-30 градус, Говийн бүс нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгаар 32-37 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 27-29 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24249
0 эможи
keyboard_arrow_up