Бэлэн мөнгөөр зорчвол илүү төлбөр төлнө

Автобусанд бэлэн мөнгөөр зорчих тохиолдолд картаар зорчсоноос илүү төлбөр төлдөг болно. Тодруулбал, цахим картаар автобусанд суухад 500 төгрөг төлдөг бол бэлэн мөнгөөр суувал 600, 800 эсвэл 1000 төгрөгийн үнэтэй байхаар хувилбаруудыг ярьж байгаа аж.
Одоогийн байдлаар бэлэн мөнгөөр зорчихдоо яг хэдэн төгрөг төлөх эсэхийг шийдээгүй байгаа бөгөөд энэ талаар Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат хэлэхдээ,
-Картаар 500 төгрөгөөр үйлчлүүлье гэсэн шаардлага тавьж байна. Бэлэн мөнгөөр зорчих тохиолдолд ямар ч байсан илүү мөнгө төлдөг байна. Гэхдээ тэр нь 800 төгрөг байх уу 1000 төгрөг байх уу гэдгийг эцэслэн шийдээгүй байна. Удахгүй шийдвэр гарна хэмээн тайлбарлалаа.
Долдугаар сарын 29-нөөс эхлэн бүх автобус цахим картаар үйлчилж эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 100 орчим мянган энгийн карт, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 60 мянга орчим картыг борлуулаад байгаа аж.
Харин оюутнууд картаа худалдаж авах бөгөөд өдөрт 2 удаа үнэгүй суух эрхтэй юм байна.









