Угсраа автобус 4 хоногийн дараа үйлчилгээнд гарна

Нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах 18.7 метрийн урттай 20 угсраа автобус энэ сарын 15-ны өдрөөс Энхтайвны өргөн чөлөө буюу таван шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гарна.
Угсраа автобусыг үйлчилгээнд гаргахтай холбогдуулан Нийслэлийн Авто замын газартай хамтран Таван шарын автобусны буудлын тойрог Офицеруудын ордны буудлын аюулгүйн тойргийн эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны зарим буудлуудын кармаг битүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлуудыг хийж дуусгаад байна.
Мөн Энхтайваны өргөн чөлөөний автобус зорчдог нэгдүгээр эгнээ эвдрэл гэмтэл ихтэй, худгийн тагууд суусан байгаа учраас Нэгдүгээр эгнээг бүхэлд нь цацруулагч тэмдэглэгээтэй болгож, автобусны буудал, явган зорчигчийн тэмдэг тэмдэглэгээ, зогсох газруудыг засаж янзалсан аж.









