С.Эрдэнэ аавынхаа хөшөөг босгожээ

2015 оны 8 сарын 10

Хандгайтад байрлах сагсан бөмбөгийн шинэ ордны өмнө нэгэн хөшөө сүндэрлэжээ. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ аавынхаа хөшөөг тус ордны өмнө босгожээ. Түүний аав Д.Содномзундуй нь Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг юм. Мөн сагсан бөмбөгийн спортыг үүсгэн байгуулагчдын нэг учраас дурсгалыг нь хүндэтгэн, ийн хөшөө болгон мөнхөлжээ. 

Сайд С.Эрдэнэ өдгөө Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрбээр 2000 хүний багтаамжтай сагсан бөмбөгийн шинэ ордныг бариулж, ашиглалтад оруулаад байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24197
0 эможи
keyboard_arrow_up