Япон улс руу зорчих визийн нөхцөлийг хөнгөвчиллөө
2015 оны 8 сарын 07

Япон улсын Засгийн газраас манай улсын иргэдэд гурван жил хүртэлх хугацаатай/15 хүртэлх хоног/ олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан байна. Үндэсний болон энгийн цахим паспорт эзэмшигчдэд хамаарах энэхүү шийдвэр нь энэ сарын 10-наас хүчин төгөлдөр хэрэгжих юм байна. Уг шийдвэр нь Япон улс руу зорчих монгол жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих явдлыг идэвхжүүлэхэд өндөр ач холбогдолтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









24174
0 эможи