Хоёр сарын хугацаанд 370 тарваганы мах нийслэл рүү оруулахыг завджээ
2015 оны 8 сарын 06
.jpg)
Тарваган тахал өвчний эрсдэл өндөртэй байгаа сүүлийн хоёр сарын хугацаанд нийслэл рүү нийт 370 ширхэг тарваганы махыг оруулахыг завдсан талаар НОБГ, НМХГ, НЦГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тарваганы махыг чанасан, түүхий аль ч хэлбэрээр оруулахыг завдах тохиолдол илрэх болсон байна.
Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 22-ын, Эмээлт түүхий эдийн зах, баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-биокомбинат, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Налайх дүүргийн 5 дугаар хороо Городок, Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн долоон шалган бүртгэх товчоодод “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг байгуулан ажиллаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









24152
0 эможи