Монголчууд Япон улс руу зорчиход хялбар боллоо
2015 оны 8 сарын 06

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 жил хүртэлх хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан байна. Үндэсний энгийн гадаад паспорт эзэмшигчдэд хамаарах энэхүү шийдвэр нь 2015 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох аж.
Уг шийдвэр Япон Улс руу зорчих монгол жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд харилцан зорчих явдлыг идэвхжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









24144
0 эможи