А.Оюунчимэг:Зам засвар дуустал иргэд нэг км газар алхахаас өөр аргагүй

2015 оны 8 сарын 06

Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд Их хайрхан амралтын газраас Монгол шигтгээн хүртэлх нэг км замыг өчигдөр оройн 23.00 цагаас бүрэн хаасан. Энэ талаар нийслэлийн Авто  замын газрын хяналтын мэргэжилтэн А.Оюунчимэгээс тодрууллаа.

-Хаасан нэг км замыг хэзээ нээхээр төлөвлөсөн бэ?

Уг замыг 7-р сарын 30-нд хаах ёстой байсан ч иргэдэд мэдээлэл бүрэн хүрээгүй учир хойшлуулсан. Гурав хоногийн дотор засаж дуусгахаар төлөвлөсөн. Гэхдээ бороо их орж байгаа тул хоёр хоногийн нөөцтэй ажиллана. Замыг 8-р сарын 10-ны 06.00 цагт нээхээр төлөвлөгөөтэй байна.

-Энэ хугацаанд иргэд хэрхэн зорчих вэ?

Хаасан замын хажуугаар айлууд шахаад буучихсан, газар төлөвлөлт нь замбараагүй, гудамжууд нь нарийхан учрас ЗЦГ болон нийслэлийн Тээврийн газраас түр хугацаанд машин, нийтийн тээвэр зорчих зам гаргах ямар ч боломжгүйг тогтоосон. Засварын ажил дуустал иргэд нэг км газар алхахаас өөр аргагүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24141
0 эможи
keyboard_arrow_up