Маргааш орой 23:00 цагаас Москва хорооллын урдуур явах замын хойд урсгалыг хаана

2014 оны 5 сарын 02

2014 оны 5-р сарын 03-ны 23:00 цагаас 5-р сарын 05-ны 06:00 цаг хүртэл замын сэтэлгээний ажил хийгдэх тул Энхтайваны өргөн чөлөөнд Москва хорооллын урдуур явах замын хойд урсгалыг хаах боллоо. Энэ хугацаанд Хархорин захын баруун талын буцаж эргэдэг гарцны хойд талын зорчих хэсгийг хааж, урд замыг сөрөг хөдөлгөөнтэй болгох бөгөөд Сүлжмэл ХХК-ийн урд талын буцаж эргэдэг гарцаар эргэж хойд урсгалдаа орж зорчино.
Замын хөдөлгөөнийг хааснаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд “БҮК 2”-оос ДЦС-4 ТӨХК “ТК 844” хүртэлх 2ф400, 2ф800 мм-ийн 2000 метр шугамын өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэх 2013/006/С-Д5-5 2013-112 тоот гэрээт ажлыг "БСД-ОД" ХХК болон "ТАКААНАР" ХХК түншлэл гүйцэтгэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2414
0 эможи
keyboard_arrow_up